Трамп коронавирусээр 200 мянган хүн нас барвал “сайн” хувилбар болно гэж үзжээ

Хэрвээ АНУ-ын засгийн газар коронавирусийн тархалтаас сэргийлэхийн тулд  юу ч хийгээгүй бол,  хоёр сая гаруй америк хүн нас барах байсан юм, тиймээс COVID-19-өөр 100-гаас 200 мянга хүртэл хүн нас барвал , энэ нь сайн үр дүн мөн гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт хэвлэлийн хурлын хурлын үеэр мэдэгджээ.
“Хэрвээ бид нас баралтын тоог 100-200 мянга хүртэл цөөрүүлж чадвал, энэ нь бид сайн ажиллажээ гэсэн үг юм” гэж тэр хэлээд, зарим таамаглалаар нас баралт  2,2 саяд хүрч болох байсныг дурдсан байна.
АНУ-д коронавирусээр нас барах оргил цэгт хоёр долоо хоногийн хугацаанд хүрэх төлаөвтэй байна гэж Цагаан ордны тэргүүн мэдээлээд,  цар тахлын дараа улс орон зургаадугаар сарын 1-нээс сэргэнэ гэж үзэж байна.
Тэр  коронавирусийн тархалтын эсрэг арга хэмжээг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгах захирамж бас өгчээ.
АНУ-д халдвар авсан бараг 140 мянган тохиолдол бүртгэгдэж, 2,4 мянган хүн нас бараад байна.
Б.Атар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Ээ - 202.126.88.1842020-03-30 14:34:25

Солиот