Дэлгүүрээр аюулгүй явах тухай зөвлөжээ


 
Анагаах ухааны “Национальная медицинская палата” нийгэмлэгийн холбооны ерөнхийлөгч, хүүхдийн эмч, мэс засалч, олон нийтийн зүтгэлтэн  Леонид Рошаль коронавирус тархаж буй нөхцөлд дэлгүүр хоршоогоор аюулгүй явах талаар оросын иргэдэд зөвлөсөн байна.  РИА Новости агентлаг ингэж бичжээ.
“Дэлгүүрт тэрэг юмуу сагс авахдаа таван хурууны бээлий өмс” гэж эмч хэлсэн байна. Нийтийн жорлонд орох юмуу ус татахдаа амны цаас хэрэглэх хэрэгтэй. Хамгийн гол нь гараа сайтар угаах юмуу тусгай уусмалаар гар болон гар утсаа ариутгах хэрэгтэй” гэж  тэр бас сануулжээ.
Амьсгалын замын өвчний шинж тэмдэг бүхий хүмүүстэй харьцахгүй байх, олон хүн цугларсан газарт очихгүй байх хэрэгтэй. Үүнээс гадна,  бие биеэсээ метр хагас-хоёр метрийн зай барьж, уулзахдаа тэврэлдэж, үнсэлцэхгүй байж,  хамрын шуухинаа хүрэх  юмуу ханиалгах   эхний шинж тэмдэг илэрвэл, амны хаалт зүүх хэрэгтэй гэж Рошаль бас дурдсан байна.
Амьсгалын замын өвчинтэй хүмүүс поликлиникт очихгүй байж, харин өвчин туссан шинж тэмдэг илэрвэл  тусгай утсанд залгаж, гэртээ эмч дуудах хэрэгтэй гэж Рошаль  хэлсэн байна.
Гэвч өнөөдөр коронавирусийн аюулаас бүрэн  салах боломжгүйг тэр тэмдэглэжээ.

Сэтгэгдэл бичих