NBA-н "Нью Йорк Никс" багийн эзэн Жеймс Долан коронавирусийн халдвар авчээ

NBA-н Нью Йорк Никс баг болон NHL-н Нью Йорк Рэнжерс багийн эзэн Жеймс Долан коронавирусийн халдвар авчээ. Тэрээр одоо тусгаарлалтад байгаа бөгөөд биеийн байдал сайн байгаа гэж Нью Йорк Никс баг Твиттер хуудсаараа мэдээлсэн юм. NBA болон NHL тодорхойгүй хугацаагаар цуцлагдаад байгаа ба Кевин Дурант, Маркус Смарт тэргүүтэй коронавирусийн халдвар аваад байна.

Сэтгэгдэл бичих