Баар, фитнесс, соёл урлагийн газруудыг түр хаах хугацааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгалаа

Нийслэлийн онцгой комиссоос гаргасан шийдвэрийг Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан танилцуулж байна. Тэрбээр хэлсэн үгэндээ, дэлхийн улс орнуудад Covid-19 эрчимтэй тархаж байгаа тул өмнө нь гаргасан хөл хорионы шийдвэрээ дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэлжлүүлнэ гэв. Тухайлбал, олон нийт цуглаж болох газар, фитнес, спорт зал, сургалтын төв, саун, амралт, баар, цэнгээний газар, сүм хийд, соёл урлагийн газрын үйл ажиллагаанд тавьсан хөл хориогоо дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгав. Учир нь цаг агаар дулаарч байгаа тул коронавирусийн халдвар тархах магадлал өндөр байгаа тул хөл хориог ийнхүү сунгаж буй ажээ.

Сэтгэгдэл бичих