“Токио-2020” олимпын тов тодорлоо

Олон улсын олимпын хороо, Японы Засгийн газар, Токио хотын захиргаа, “Токио-2020” олимпын наадмыг Зохион байгуулах хороо хамтран зөвлөлдөж “Токио-2020” Зуны олимпын наадмыг 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Харин паралимпын наадам Токио хотноо 2021 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-нд болох юм байна.


Энэ тухай Японы Kyodo news, Mainichi зэрэг томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллээ. Харин дэлхий нийтийг түгшээж буй /COVID-19/ халдварын өнөөгийн нөхцөл байдал улам газар авсан тохиолдолд уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар дахин тодорхой ярилцаж шийд гаргах юм байна.

Сэтгэгдэл бичих