Монгол охин Харвардын их сургуульд тэнцлээ

Шинэ Монгол ахлах сургуулийн 12-р ангийн сурагч Э.Намуунгоо АНУ-ын Харвардын их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй тэнцсэн байна. Тэрбээр 1-12-р ангидаа тасралтгүй ШМАС-даа суралцсан гэдгийг сургуулийнх нь удирдлагууд цохон тэмдэглэж байв.

Э.Намуунгоо нь Олон улсын математикийн олимпиадад мөнгөн медаль хүртсэн амжилттай юм байна. Үүнээс гадна дүүрэг, нийслэл, улсын чанартай олимпиадуудад тогтмол амжилт үзүүлж ирсэн бөгөөд хичээлийнхээ сацуу драмын дугуйланд суралцдаг аж.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 122.201.19.992020-03-31 11:09:22

Баяр хүргэе