Эмч нар коронавирусийн халдварын шинж тэмдгийг өдөр өдрөөр нь дэлгэрэнгүй бичжээ

      Хятадын эмч нар COVID-19 коронавирусийн халдварт  дэлгэрэнгүй дүн шинжилгээ хийсэн дүнг нийтлэж, энэ нь хүмүүст өвчний шинж тэмдгийн илрэлийг өдөр өдрөөр ажиглах боломж олгож байна гэж хэвлэлд бичжээ. Эмч нар олж авсан туршлагаа ашиглаж,  халдвар авсан үеэс аваад бүрэн эдгэрэх  үе хүртлэх өвчний бүрэн мөчлөгийг тайлбарлан бичсэн байна.


1 – 4 дэх өдөр.  Халдвар авсан эхний шинж тэмдэгүүд: их халуурч, үүнийг дагалдаад хуурай ханиалгаж, булчин өвдөж, гүйлгэж, дотор муухайрна; 

 

5 – 6 дахь өдөр. Энэ үед амьсгалын асуудал эхлэнэ;


7 дахь өдөр.  Шинж тэмдэг илэрсний бүр дараа өдөр ерөнхийдөө амьсгалын байдал эрс муудна;


8 – 9 дэхь өдөр. COVID-19-ийн хүнд хэлбэрийн нөхцөлд  энэ үе гэхэд  уушиг бие махбодийг  амин чухал хүчилтөрөгчөөр бүрэн хангаж чадахгүй болдог байна;l


10 – 11 дэх өдөр.  Эмч нар яг энэ үеийг онцолж байгаа бөгөөд учир нь ойролцоогоор эндээс коронавирусийн бас нэг шинж тэмдэг – гэдэс өвдөж эхлэнэ.


12 дахь өдөр. Зохих эмчилгээ авч, энэ өдөр өнгөрсний дараа эмчлүүлэгчийн биеийн байдал дээрдэж эхлэдэг байна. Халуун  буурна;l


17 – 22 дахь өдөр. COVID-19-ийн халдвар авсанаас хойш энэ хугацаанд    хүн бүрэн эмчлэгдэж, биеийн байдал дээрдэнэ. 

Дээр дурдсан хугацаа нь  харьцангуй шинжтэй бөгөөд учир нь  эхний шинж тэмдэг өөр өөр үед илэрдэг байна. Коронавирус нь тээгчийн биед  тав хүртэл хоног,  зарим үед үүнээс урт хугацаагаар мэдэгдэхгүй байж болно хэмээн тус тус тэмдэглэжээ.

Б.Атар

Сэтгэгдэл бичих