Зарим орон коронавирустэй тэмцэхэд Хятадаас тусламж авахаас татгалзжээ

      Хэд хэдэн орон коронавирустэй тэмцэхэд Хятадаас  тусламж авахаас татгалзаж, тухайлбал ирүүлсэн тоног төхөөрөмжийг нь  хэрэглээгүй  байна. Телевизийн BBC News  суваг ингэж цохон хэллээ. 

Испани, Турк,  Нидерланд улсын эрх баригчид дэмжлэг авахаас татгалзсан байна. Эдгээр улс бүгдээрээ нэг мянга гаруй тест болон эмнэлгийн нэлээд хэдэн зуун мянган амны хаалтыг БНХАУ-д буцаажээ.

Манайд чанаргүй амны хаалт ирсэн гэж Нидерланд улс мэдэгдсэн байна. 

 60 мянган  хүн Хятадын тестийг хэрэглэснээр  өөрсдөд нь вирус байгаа эсэхийг яг тодорхойлуулж чадаагүй гэж Испанийн Засгийн газар мэдэгджээ.  Амны хаалт болон тест нь чанарын сертификаттай гэдгийг BBC News цохон заасан байна.

     Гуравдугаар сарын 30-ны оройны байдлаар,  COVID-19 өвчний тохиолдол 200 оронд бүртгэгдээд байна. Worldometer ресурсийн мэдээгээр, дэлхийд коронавирусийн халдвар авсан хүний тоо 772 мянга болоод байна. Үүнээс 37 022  хүн нас барж, 160,2 мянган хүн бүрэн эдгэрчээ.

Б.Атар

Сэтгэгдэл бичих