Харшилтай хүмүүс коронавирусээс болоод эрсдэлтэй болж байна

Улирлын харшилтай хүмүүс коронавирус тархаж буй нөхцөлд  эрсдэлийн бүсэд илүүтэй орж байна. Санал асуулгад оролцсон оросын мэргэжилтнүүд РИА Новости агентлагийн сурвалжлагчид ингэж ярьжээ.

Чимээгүй байгаагаар нь харшилтай хүмүүсийг эрсдэлийн бүлэгт орж байна хэмээн үзэж болохгүй, гэхдээ тэдний салслаг бүрхүүл нь амьсгалын замын харшлын архаг үрэвслээс болоод  вирусийн хувьд илүү эмзэгт тооцогддог юм гэж  харшил-дархлаа судлаач Белла Брагвазе хэлжээ. 

Харшилтай нөхцөлд,  ялангуяа тоосонцорын харшлын үед дархлааны тогтолцоо сулардаг гэж Мечниковын нэрэмжит вакцин, ийлдэсийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн  лабораторийн эрхлэгч Михаил Костин тодруулан тайлбарласан байна.

Ийм тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч,  бие махбодийн хамгаалалтын үүргийг дээшлүүлж, суурь эмчилгээг мөрдөх хэрэгтэй аж. 

Дархлааны тогтолцоо хожуу  хариу үйлдэл үзүүлснээс болоод харшилтай хүмүүст COVID-19 хүнд явцтай байж болохыг Костинов тэмдэглэжээ. “Халдвар нь харшлын явцыг муутгадаг. Харшил  амьсгалын замын халдварын явцыг муутгадаг. Ийм л эвгүй эргэлттэй байгаа юм” гэж тэр тайлбарласан байна.

Коронавирус  харшлын өвчин, жишээлвэл  цагаан мөгөөрсний багтрааг өдөөж болох юм гэдгийг  өөр нэг мэргэжилтэн бас нотложээ. 

Б.Атар

Сэтгэгдэл бичих