Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр 10 цагаас болно. Өнөөдрийн хуралдаанаар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсох мөн “Нийслэлийн жендерийн эрх тэгш байдлыг хангах” тухай дэд хөтөлбөр батлах тухай, Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай зэрэг долоон асуудлыг хэлэлцэх юм байна.

Ковид-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Тэргүүлэгчид хоорондоо 100 метрийн зайтай сууж хуралдах юм. Мөн хуралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг оролцуулахгүй бөгөөд хуралдааны дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн ИТХ-ын албан ёсны citycouncil.mn вебсайт болон нийслэлийн ИТХ-ын албан ёсны пэйж хуудсаас авах боломжтой.

Сэтгэгдэл бичих