АНУ-д сурч буй оюутнуудад хандан зөвлөмж гаргажээ

АНУ-ын их, дээд сургуулиудад сурч буй оюутнууд дараах зөвлөмжинд анхаарлаа хандуулахыг тус улс дахь ЭСЯ-наас анхаарууллаа.

-Өөрсдийн суралцдаг их, дээд сургуулийн гадаад оюутан хариуцсан албатай байнга холбоотой байх;

-“Social distancing” буюү нийгмийн олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газруудаар явахгүй байх, тэр дундаа хүмүүс хоорондох зайг дор хаяж 6 фут буюү оройлцоогоор 2 метрийн зайтай байх;

-Оршин сууж буй газрын засаг захиргаа болон орон нутгийн удирдлагуудын зааврыг сонсож, дагаж мөрдөх;

-Хэрэв халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн бол гэрээсээ гарахгүй байх. Эмчийн зөвлөгөө авахаар утсаар холбоо барих;

Тухайн оюутны сургуулийн зүгээс дотуур байр чөлөөлж өгөх шаардлага тавьж, дотуур байргүй болж буй тохиолдолд УОК-ийн  ЭНЭХҮҮ мэдэгдлийг үндэслэн сургуулийн захиргаандаа хүсэлт гаргах

-ЭСЯ-наас дотуур байрны асуудлаар нэмэлт дэмжлэг хүсэх тохиолдолд telmuun@mongolianembassy.us цахим хаягаар өөрийн овог нэр, өргөдөл, паспорт хуулбар, сургуульд сурч буй баримт бичиг, холбогдох утасны дугаар, суралцдаг их, дээд сургуулийн гадаад оюутан хариуцсан ажилтны холбоос зэргийг ирүүлнэ үү.

Сэтгэгдэл бичих