ЭМЯ: 0-15 насны хүүхдүүд коронавирусээр шинж тэмдэггүй өвчилж, нян тээгч болж байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өвчтэй хүн ханиах, найтаах тохиолдолд тус вирусийн халдвар нь агаар дуслаар дамжих эрсдэлтэй. Тиймээс иргэд өдөр тутам, заавал амны хаалт хэрэглэх байна. Энэ нь коронавирусээс сэргийлэх найдвартай аргуудын нэг. Та бүхний мэдэж буйгаар амны хаалтны хэрэглээг төдийлөн ойшоохгүй байсан Европийн орнууд хүртэл амны хаалтыг хэрэглэж эхэллээ. Дараагийн анхаарах зүйл бол хүүхдүүд. 0-15 насны хүүхдүүд шинэ коронавирусээр өвчлөх магадлал их болж байна. Гэхдээ ихэнх нь буюу 80 орчим хувь нь тодорхой шинж тэмдэггүй, зөвхөн вирус тээгч болж, бусад хүмүүст халдвар тарааж байна. Тус өвчний шинж тэмдэг нь 10-14 хоногийн дотор илэрдэг боловч зарим өвчтөнүүдэд 21 хоногийн дараа илэрч байна. 21-23 дах хоногт өвчтөний өтгөнөөс өвчний вирус илэрч байгаа нь анхаарах ёстой зүйлүүдийн нэг. Учир нь хаврын улиралд газар гэсч, ил задгай нооль, бохирын шугамууд аюултай нөхцөлд хүрнэ. Тиймээс халдваргүйжүүлэлтийг сайн хийх хэрэгтэй. Мөн гараа бүлээн усаар, савандаж угаах ёстойг эрдэмтэд зөвлөж байна” гэлээ.

Сэтгэгдэл бичих