Сэлэнгэ аймагт ажиглалтад байсан 37 иргэнийг гаргажээ

Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор орж ирсэн сэжигтэй тохиолдлуудыг тус аймагт нь тусгаарлан ажиглаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус аймагт 199 иргэн ажиглалтад байжээ. Тэдний 37-гийнх нь ажиглалтын хугацаа дуусч өнөөдөр гарсан байна. Эдгээр иргэний тусгаарлан ажиглах хугацаа дуусч ажиглалтын байрнаас гарч байгаа ч харьяа эрүүл мэндийн байгууллагын хяналтан дор үргэлжлүүлэн долоо хоног гэрийн хяналтад байх ажээ.

Алтанбулаг боомтоор гуравдугаар сарын 1-нээс хойш нийт 689 тээврийн хэрэгсэл, 1085 зорчигч дамжин өнгөрчээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

- 202.9.40.1382020-03-31 18:56:58

Гоомой юм болов сайг хянах хэрэгтэй