ХЭҮК-оос уриалга гаргалаа

Шинэ төрлийн коронавирус “Covid-19”-ээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байж болох бүхий л арга хэмжээг түргэн шуурхай авч, иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрх, эрх чөлөөг хангаж ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын бие бүрэлдэхүүнд гүн талархал илэрхийлье.

Хүн бүр амьд явах эрхтэй. Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртэх эрхтэйн нэгэн адил эрүүл мэндээ хамгаалах нь Үндсэн хуулиар хүлээсэн иргэн бүрийн журамт үүрэг юм. Иймд эгзэгтэй энэ үед ИРГЭН ТАНЫ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ ГУРВАН САЯ ГАРУЙХАН МОНГОЛЧУУДЫН ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГӨӨР ХЯЗГААРЛАГДАХ УЧИР тусгаарлалт, хорио цээрийн дэглэмд хамрагдсан хүн бүр иргэний үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, нийтийн эрх ашгийн төлөө эрх бүхий байгууллагуудаас өгсөн заавар, зөвлөмжийг чандлан сахиж, олноороо үймж цугларахгүй байх, шинэ короновирусын халдвараас өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ хамгаалж, урьдчилан сэргийлж журамт үүргээ биелүүлэхийг уриалж байна.

Хүний эрхийн зөрчлийн асуудлаарх гомдол, мэдээллийг 70 000-222 дугаарын утсаар 24 цагийн турш, 99030028, 99048634, 99188908 утсаар хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгч байна. Гомдлыг www.nhrcm.gov.mn цахим хуудсаар хүлээн авч байна.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ЫБӨ - 66.181.169.702020-04-01 11:10:38

ЭРХ НЬ ЗӨРЧИГДӨЖ ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ БАЙГАА ХҮҮХДҮҮДИЙГ ХАМГААЛАА ХҮҮХ ЮМ АА ОЛЖ ЯДСАН НӨХӨДӨӨ

Zorig - 122.201.21.2212020-03-31 17:10:41

Tusuviin tsalintanguud aa

Zorig - 122.201.21.2212020-03-31 17:08:59

Uneheer hunii erhiin tuluu ajillaj b.gaa bol NUDEE NEEETSGEE ...