АНУ-ын эмч коронавирусийн цар тахлыг хэрхэн зогсоож болох тухай зөвлөжээ

Аймшигтай цар тахал дэгдэж болохыг анхааруулж байсан Америкийн эпидемиологч эмч Ларри Бриллиант түүнийг хэрхэн зогсоох, эсвэл өвчний тархах хурдацыг сааруулж болох тухай хөнджээ.  Түүний  яриаг “Wired” сэтгүүлд мэдээлсэн байна.

Коронавирусийн цар тахал бол бидний бүхий л амьдрал дахь хамгийн аюултай тахал мөн гэж тэр хэлжээ. Өмнөх халдварын дараа хүмүүст түүнийг эсэргүүцэх дархлаа байгаагүй нь шинэ вирусийн онцлог юм гэж эпидемиологч онцлон тэмдэглэжээ. Тийнхүү өвчин дэлхийн бөмбөрцгийн хүн амын ихээхэн хэсэгт халдварлаж болох талтай.

Гэсэн ч  COVID-19-өөр өвчилж эдгэрсэн олонхи хүнд халдварын эсрэг дархлаа тогтож  байна гэж тэр хэлжээ. Үүнээс гадна, тэр дэлхийн олонхи оронд хүмүүсийн шилжих хөдөлгөөнийг хязгаарлаж байгааг сайшаасан байна. Энэ нь халдвартай тэмцэхэд цаг хугацаа хожиход туслана гэж шинжээч хэлжээ.

Тийнхүү нэмэлт цаг хугацаа нь вакцин гаргаж авах боломжийг эрдэмтдэд олгоно.  Тэгсэн цагт эдгэрсэн хүмүүсийн дархлаатай нийлснээр дархлаа нь  манай гарагийн хүн амын аюулгүй байдлыг хангаж өгнө.

“Энэ нь нэгдүгээрт,  халдвар авч, эдгэрсний дараа дархлаатай болсон хүний тоо хангалттай олон болж, хоёрдугаарт вакцин бий болсон байх явдал юм. Энэ хоёр нь хүн амын 70-80 хувийг ерөнхийдөө хамардаг “хамтын дархлаатай болоход хангалттай юм” гэж эмч хэлсэн байна.

Цаг алдалгүй шинжилгээ хийх нь бас чухал болохыг тэр онцлон тэмдэглэжээ.  Энэ нь коронавирусээр нас барах явдлыг багасгахад туслана гэж тэр үзэж байна.

“Тест нь мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэж чадна. Энэ вирус үнэндээ хаана байгааг ойлгохыг тулд улс орны хэмжээнд магадлал бүхий  санамсаргүй түүвэрлэлт хийх нь бидэнд чухал” гэж тэр тэмдэглэжээ.

Б.Атар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 103.57.95.182020-04-01 16:03:28

Эдгэрсэн хүний цусны ийлдэсийг авч хүнд өвчтэй хүнд тарихад бие нь сайжирч байна гэж бичиж байсан даа уг нь.