Ахиун гал түймрийн улмаас хоёр хүн амиа алджээ

Он гарсаар Дорнод аймаг дахь Зүүн бүсийн ОБГ-т 17 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгдэж, хоёр хүний амь эрсдэн, 60 гаруй сая төгрөгийн хохирол учирсан гэж мэдээлэв.

Онцгой байдлын алба хаагчид цаг алдалгүй шуурхай ажилласны дүнд 28 хүний амийг аварч, 300 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн байна. Дээрх 17 удаагийн түймрийн зургаа нь пийшин зуухнаас, бусад нь цахилгааны монтаж, үнс нурам, ил гал асааж алдсанаас үүдэлтэй байжээ.

Хаврын цагт айлууд хашаа хороондоо хийсч орж ирсэн хазаар өвсийг бөөгнүүлж шатаах үед гал алдах тохиолдол элбэг учир тагтай саванд хийх, шатаахгүй байхыг зөвлөж байна. Мөн үнс нурмаа ил задгай хаяхгүй, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь орхиж явахгүй байхыг анхааруулсаар байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зо - 202.9.40.1712020-04-01 12:48:20

Ахиун гэж бичихгү ээ!! Ахуйн гэж бичдэг юм.бичиг үсэгт муу нойлийн ногоон бичжээ