Орон дээр тухлангаа үнэгүй зууш, ундаагаар үйлчлүүлэх боломжтой тансаг кино театр

Францын кинотеатрын “Les Cinemas Gaumont Pathe” сүлжээ Швейцарьт шинэ кинотеатр нээж, үзэгчдэд уламжлалт  буйдан сандлын оронд хоёр хүний унтлагын орон дээр тухлан  кино үзэхийг санал болгодог байна.

Швейцарь-Германы хилээс холгүй баруун хойд нутгийн Шпрайтенбах хотын “Pathe” кинотетрын VIP-Bedroom (VIP-унтлагын өрөө)-д  электрон тохиуулгатай толгойны түшлэг, дэр болон орны хажуугийн шүүгээ бүхий 11 унтлагын ор тавьжээ. Танхимд ороход бүх үзэгчдэд зөөлөн шаахай өгдөг байна. Кинотеатрын удирдлага бүтээлгийг киноны завсарлагаанаар сольж байхаар шийдсэн байна.

“Ариун цэврийн асуудал нэн чухал.  Энэ нь Швейцарь дахь  анхны ийм кинотеатр. Гэвч бид гадаадад байдлыг шалгасан, ямар ч асуудал үүсээгүй байна лээ” гэж “Pathe Switzerland” кинотеатрын ерөнхий захирал Венацио Ди Бакко хэлсэн байна.

“Pathe” кинотеатрт ор бүхий танхимын зэрэгцээ 350 хүний багтаамжтай “Imax” танхим, хоёр болон нэг хүний буйдан сандал бүхий танхим байдаг аж.

Энэ гурван танхимд орох гэвэл VIP-тасалбар худалдаж авах бөгөөд  49 швейцарь франкийн (142 мянга гаруй төгрөг) үнэтэй, үүнд үнэгүй зууш, ундаа ордог байна. Ердийн суудал бүхий бусад зургаан танхимын тасалбар нь 19,5 швейцарь франкийн үнэтэй гэнэ.  Киноатеатрт бас   уутан хөнжил, гулгуурын хоолой, усан сан бүхий хүүхдийн  танхим ч байдаг байна.

Б.Атар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin - 176.158.21.292020-04-01 17:46:28

Ene sonin evermets kino teatert orj kino uzex yumsan