Боомтуудыг нээснээс хойш 90 орчим мянган тонн нүүрс экспортолжээ

Гаалийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар Монгол Улсын таван боомтоор ачаа тээвэр үргэлжилж, түүхий эдээ экспортолж байна.

Тодруулбал:

Шивээхүрэн боомтоор гуравдугаар сарын 28-наас эхлэн 134 тээврийн хэрэгслээр 12,921.4 тонн нүүрс

Замын-Үүд боомтоор гуравдугаар сарын 3-наас эхлэн 574 тээврийн хэрэгслээр 42,900 тн нүүрс, 9,929 тн төмрийн хүдэр

Гашуунсухайт боомтоор гуравдугаар сарын 21-нээс экспортыг эхлүүлж, 274 тээврийн хэрэгслээр 31,875 тн нүүрс, 372 тээврийн хэрэгслээр 12,641 тн зэсийн баяжмал экспортолжээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор гуравдугаар сарын 18-наас УБГГ-ын гаалийн хяналтад 211 тээврийн хэрэгслээр 12.2 сая тн ачааг илгээсэн байна.

Сайншанд дахь гаалийн газрын Ханги дахь боомтоор гуравдугаар сарын 26-наас экспортыг эхлүүлснээр 28 тээврийн хэрэгслээр 2,284 тн нүүрс, 10 тээврийн хэрэгслээр 973.55 тн төмрийн хүдэр экспортолжээ.

Сэтгэгдэл бичих