Чингис хааны музейн барилгын ажил эхэллээ

Анх 1955 онд үүд хаалгаа нээж байсан Байгалийн түүхийн музейг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан дүгнэлтийн дагуу 2013 онд хаасан билээ. Дүгнэлтэд “Байгалийн түүхийн музейн 1955 онд баригдсан барилга ослын байдалд байна. Ашиглаж болохгүй  түвшинд байна” гэдгийг дурдсан байдаг.

2019 оны долоодугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын шийдвэрийн дагуу ашиглалтын шаардлага хангахаа больсон Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг нурааж, суурин дээр нь “Чингис хааны түүх соёлын хүрээлэн” музей барихаар болсон. Харин Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг Их тэнгэрийн аманд барихаар болсон юм.

Тэгвэл Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг нурааж дуусан, “Чингис хааны түүх соёлын хүрээлэн” музейн барилгын ажил эхлэхэд бэлэн болжээ. Музейн барилгыг "Балдан" ХХК хариуцан ажиллаж байна.

“Чингис хааны түүх соёлын хүрээлэн” музейг 14 мянга 570 мкв талбайг хамарсан хэмжээтэй буюу доошоо нэг, дээшээ есөн давхар, хамгийн сүүлийн үеийн стандартын дагуу барихаар төлөвлөж байгаа. Чингис хааны болон 37 хааны үзмэрийн танхимтай байх бөгөөд барилга нь цагаан, алт, зэсэн өнгөтэй байхын дээр гол хаалганы дээд хэсэгт Чингис хааны их нүүдлийн аж байдлыг харуулсан дүрслэл зурагтай, оройн хэсгийг сумны зэв бүхий, монгол цэргийн дуулганы хэлбэртэй байхаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin - 192.82.65.1972020-04-02 11:21:29

Hentiid bish nuraagdsan baigaliin tuuhiin muzein ormon deer barina. Sain muzeitei bolchihovol ayalal juulchlaliig ch tatna daa. Delhii dahind Chinggis haani namtar heden zuugaaraa hevlegdsen baihad 1990 on hurtel eh orond ni neg ch baihgui baisan ni emgenel. Saihan muzei boloh baihaa gaihamshigtai saihan oldvoruud end tend taraad baij baina shuu dee

Зочин - 202.55.188.462020-04-01 15:29:17

Хэнтийнхэн ч гоё барилгын шавтай, гэдсэндээ хоосон сонгуультай залгах нь дээ. Тэгээд ч энэ аймгт золбин гөлөг очсон ч сонгуулиар гардаг юм чинь дээ.

Зочин - 202.55.188.462020-04-01 15:26:47

Бид ч цагаа олж музей барьж байх шив. Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нарын лоби явж байна.