Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн үү

    ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн талаар эх сурвалж мэдээлж байна. Тэрбээр ХХААХҮ-ийн сайдаар ажиллах байхдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглан нэр бүхий албан тушаалтнуудын хамаарал бүхий компанид  ЖДҮХС-гийн зээлийг өгсөн хэргээр шалгагдаж байгаа билээ. Улсын ерөнхий прокуророос хоёр ч удаа түүнийг гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлж шалгах саналыг УИХ-д тавьсан байсан юм. 

 Хэрвээ Б.Батзориг гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт өгсөн бол энэ парламент хаврын ээлжит чуулганы эхний хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Сэтгэгдэл бичих