Б.Ууганбаяр:Өнөөдрийн нислэгээр ирсэн иргэдээс сэжигтэй хоёр тохиолдол илэрлээ гэх мэдээлэл ирсэн

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин оролцсон юм. Шуурхай штабын зүгээс түүнд тодорхой мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариулт өглөө.

Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсад байгаа манай улсын 6154 иргэн нутаг буцах хүсэлтээ илэрхийлжээ. Үүнээс бага насны хүүхэд 731, эрүүл мэндийн шалтгаантай 71, ахмад настан 226, жирэмсэн 26, визийн хугацаа нь дуусч буй 135, амьдрах байрны асуудалд орсон 374, оюутан 585, санхүүгийн хүндрэлд орсон 54, бусад шалтгаанаар буцах хүсэлтээ илэрхийлсэн 3904 хүн байгаа ажээ.

Коронавирусийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний санхүүжилтэд иргэд, аж ахуйн нэгжүүд мөнгөн болон бараа материалын хандив өгч байгаа. Одоогийн байдлаар 2.2 тэрбум төгрөгийн хандив цуглажээ.

Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр :УОК-ын даргад яг одоо Япон улсаас ирж буй тусгай үүргийн нислэгийн талаар танилцууллаа. Тэрбээр "Бид нислэг болгоны өмнө урьдчилсан бэлтгэл хангадаг. Онгоц дотор мэргэжлийн байгууллагын хоёр хүн үүрэг гүйцэтгэсэн. Хүмүүсийн халууныг үзэж, сэжигтэй шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг бусад зорчигчдоос тусгаарлах зэрэг арга хэмжээ авч ажиллаж байгаа.

Энэ удаагийн нислэгээр өндөр настан 30 гаруй, эрүүл мэндийн шалтгаантай 10 гаруй, хүүхэд 10 гаруй, дамжин ирж байгаа 55 зорчигч, жирэмсэн эмэгтэй гурав, бусад 151 зорчигч байна гэсэн урьдчилсан мэдээг ирүүлсэн.

Сэжигтэй тохиолдол байх юм бол ХӨСҮТ-рүү тээвэрлэнэ. Өөр өвчтэй зорчигчийг Цэргийн төв эмнэлэг рүү тэвээрлэнэ. Нислэгээр ирж байгаа хүмүүсийг аль болох нэг дор байлгах бодлого барьж байгаа. Дараагийн нислэгийг 04.08-ны өдөр БНСУ руу хийнэ. Сэжигтэй тохиолдол илэрсэн хоёр хүнийг онгоцны арын хаалгаар буулгалаа гэсэн мэдээлэл ирсэн" гэв.


ӨНӨӨДРИЙН НИСЛЭГЭЭР ИРСЭН ИРГЭД ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДААГҮЙ ИРЖ БАЙГАА

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсаас 6,000 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ илэрхийлээд байна. Богино хугацааны визтэй, байрны болон санхүүгийн асуудалтай гэх мэт шалтгаанаа хэлж байгаа.

Индонезид тэмцээнд оролцоод ирж чадахгүй байсан гурван хүүхэд ирсэн. Японы Шизүока хотод параолимпын бэлтгэл хийж байгаа хүүхдүүд бий. Бидний зүгээс энэ нислэгээр ирэх боломж олгосон ч Японы талаас аюулгүй байдлыг нь хангаад бэлтгэлийг нь хийлгэх боломжтой гэж үзсэн учраас энэ удаагийн нислэгээр бол ирээгүй.

Өнөөдрийн нислэгээр ирсэн иргэд шинжилгээнд хамрагдаагүй ирж байгаа. Япон улсад халуураагүй бол шинжилгээнд хамруулахгүй гэсэн зарчим баримталж байгаа учраас манай иргэдээс шинжилгээ аваагүй" гэв

Сэтгэгдэл бичих