Захирамж зөрчин ажиллаж байсан газрыг торгожээ

Коронавирусийн халдварын улмаас улс орон даяар сургалт болон соёл урлаг, спортын үйл ажиллагаа, арга хэмжээг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл түр хугацаагаар зогсоогоод байгаа. Тиймээс мэргэжлий хяналтын байгууллагаас энэ чиглэлд хяналт шалгалтыг байнга хийж байгаа юм. Харин Сонгинохайрхан дүүргийн 27-р хороонд байрлах спорт заал нь захирамжийн хэрэгжилтийг зөрчин үйл ажиллагаа явуулж байжээ. Тиймээс Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийнн арга хэмжээ авч, цаашид захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар тус дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс үүрэг даалгавар өгч ажиллалаа.

Сэтгэгдэл бичих