БНСУ: Монголд коронавирусийн шинжилгээний оношлуур хандивлана

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өчигдөр (2020.04.03) БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг хүлээн авч уулзжээ.

Тэд сүүлийн үед Монгол Улс, БНСУ-ын хооронд захиалгат нислэгүүд үйлдэгдэж байгаатай холбогдуулан монгол иргэдийг татан авах, БНСУ-аас нутаг буцах иргэдийг “COVID-19” коронавируст халдварын шинжилгээнд хамруулах зэрэг асуудлаар хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

Энэ үеэр Элчин сайд Ли Ё Хун БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас Монгол Улсад коронавирусний шинжилгээний оношлуур хандивлах болсныг мэдэгджээ.

Сэтгэгдэл бичих