Коронавирусээр халдварласан хүний тоо 1,098​​​​​​​,000 давж, 59,160 хүн нас баржээ

Сүүлийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол  тоо дэлхий дахинд 1,098,434 , нас барсан хүний тоо 59,160 хүрлээ. Халдвар аваад эдгэсэн хүний тоог 228,923гэж мэдээлжээ


Вирус голомтлон тархаж байгаа АНУ-д өнөөдрийн байдлаар 276,995 хүн халдвар авч, 7406 хүн нас барж, 9772 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Үүнээс хамгийн олон тохиолдол Нью-Йорк хотод бүртгэгдээд байгаа бөгөөд 57,159 хүн халдвар авч, 1867 хүн нас баран бүрэн эдгэсэн хүн одоогоор байхгүй байгааа аж. 


Испанид коронавируст тахлын улмаас нас барсан хүний тоо 11,198-д хүрсэн байна. Тус улсад дэгдэлт эхэлснээс хойш нэг өдрийн дотор нас барсан хүний тоо хамгийн өндөр байгаа. Өөрөөр хэлбэл онош батлагдсан 119,119 тохиолдлын 11 хувь нь нас баралт болоод байна.


Мөн Италид 119,827 хүн халдвар авснаас 14,681 хүн нас барсан нь Испанийн адил нас баралтын хувь нь өндөр байгаа юм. 

Сэтгэгдэл бичих