ЭМЯ: ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэдээс COVID-19 халдвар илрээгүй

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 275 иргэнийг тусгаарлах байруудад хуваарилан байрлуулсан. Хоёр сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаад байна. 

ДЭМБ: Европ, АНУ цар тахлын голомт болж 24 цагт халдварын шинэ тохиолдолд АНУ-д 12 хувиар, Италид 4 хувиар нэмэгдлээ. ДЭМБ хамгийн эрсдэлтэй бүлэгт тооцогдож байгаа эрүүл мэндийн ажилтнуудыг хамгаалах нь чухал болохыг сануулсаар байна. 

Манай Улсын хувьд 2464 хүн ажиглалтад байгаа бөгөөд ковид-19 халдварын 14 тохиолдол илэрсэнээс 12 хүн эмчлэгдэж байна. Өчигдөр ирсэн зорчигчдоос хоёр хүн тусгаарлагдсан байгаа. Өчигдөр ЭМЯ дээр ОУ-ын хамтын зохицуулах хорооны дөрөв дэх хурал болж, нэн шаардлагатай байгаа хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрмжийн асуудлыг хөндөн тавьж, найман төрлийн тоног төхөөрөмжийг эмнэлэгийн байгууллагуудад хангасан. НҮБ-ын хүүхдийн сан иргэн бүрт ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх гарын авлага зөвлөмжүүдийг тараах ажлуудыг ЭМЯ-тай хамтран зохион байгуулж байгаа. Өчигдрийн хурлаар цаашид ЭМ-ийн сайдаар ахлуулсан тохиолдлын удирлагын тогтолцооны үндсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү иргэдийн шинжилгээний талаарх мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор нийт 265 хүн ирсэн. ХӨСҮТ-д 64 хүнийг тусгаарласан. 184 хүн "Токио ин" зочид буудалд буусан.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 246 хүн ажиглалт, хяналтад байна.

Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар чиглэлээр ирсэн нийт 104 хүнийг тусгаарлан ХӨСҮТ-д  хянаж байна. Үүнээс Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж тусгаарлагдсан 37 хүний  шинжилгээний хариунд коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор улсын хэмжээнд хүмүүсийн 27 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

"Амар" зочид буудалд байгаа тусгаарлагдсан 152 хүний шинжилгээг өнөөдөр аваад хариу харахаар нэг дэхээс гаргаж, ороо чөлөөлөөлд дараагийн онгоцоор ирэхэд бэлтгэл ажлаа хангана. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой сайн байна" гэлээ. 



Сэтгэгдэл бичих