Арцатын аманд гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Хан-Уул дүүргийн 4-р хороо Хүннү моллын зүүн урд Арцатын аманд гарсан галыг унтраахаар Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна.

НОБГ-т галын дуудлага 13:19 цагт ирсэн бөгөөд нэг га шар өвс шатсан байгаа тул 14 алба хаагч унтраахаар ажиллаж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 14:00 цагийн байдлаар гал түймийн зургаан дуудлага ирсэн байна. Үүнээс 5 дуудлага нь шар өвс шатсан дуудлага байна.

Хуурайшилттай байгаа энэ үед иргэд ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвс шатаахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

z - 202.9.47.212020-04-04 14:34:15

ydaj baihad gal tuimer bitgii taviad baigaach teneguud