Зүүн Азийн хөл бөмбөгийн аваргын тэмцээн 2021 онд болно

Хэдхэн хоногийн өмнө Азийн Хөлбөмбөгийн Холбоо энэ оны 5 болон 6-р сард явагдах байсан клубын болон шигшээ багийн түвшний бүх тоглолтуудыг хойшлуулсан. Үүнтэй холбоотойгоор Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбоо энэ онд явагдах хуваарьтай байсан ЗААШТ-ий бүх шатны тоглолтуудыг тодорхойгүй хугацаагаар буюу 2021 он хүртэл хойшлууллаа. 2018 онд Монголын Үндэсний эрэгтэй болон эмэгтэй шигшээ багууд анх удаа тус тэмцээний эхний шатыг давж байсан билээ

Сэтгэгдэл бичих