Марадонагийн цамц коронавирустэй тэмцэхэд туслана

Италийн шигшээ багийн хамгаалагч асан Чиро Феррара  Аргентины алдарт Диего Марадонагийн футболкан цамцыг дуудлага худалдаагаар худалджээ.

Феррара, Марадона хоёр наяад оны сүүлийн хагаст “Наполи” клубт хамт тоглож байсан юм.  Нэг улирлын төгсгөлд Диего өөрийн гарын үсэг бүхий футболка цамцаа  түүнд бэлэглэжээ. Чухамхүү энэ цамцыг дуудлага худалдаанд тавьсан байна.

Тийнхүү Марадонагийн цамцыг 55 мянган еврогоор худалджээ. Энэ мөнгийг коронавирустэй тэмцэхэд зарцуулах гэнэ.  Диего Марадона өөрөө нэг клубт тоглож байсан хамтрагчийнхаа үйлдлийг сайшаажээ.

Б.Атар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ажаа - 192.82.75.82020-04-29 09:12:40

Жолооны сургуулуудийг шинэ авто худалдааны захын хажууд цагдаагийн хяналт доор явуулах хэрэгтэй. Жолооны сургуулиуд 4-р сараас элсэлтээ аваад хүмүүсийн мөнгийг авч идээд уусан үнэмлэхийг нь хэвлүүлэн тараахаар сандраад олон нийтийг үймүүлэх хэрэггүй. Жолооны сургуулийг нээх онц байдлын үед ард нийтэд тулгамдсан асуудал бишээ.

батэрдэнэ - 192.82.75.82020-04-28 15:11:13

Сургалтын үйл ажиллагаа явуулдаг түрээсийн байрнуудад хамгийн багадаа 10-20 өрөө байна гэхэд л 200 гаруй хүний бөөгнөрөл үүсгэнэ.Сургалт нэрийн доор 3-4 цаг тасралтгүй нэг орчинд хичээллэнэ. Танхимын сургалт бол зайлшгүй нээх чухал асуудал биш. Жолооны сургалтууд ихэвчлэн сургуулиудад явагддаг. Нэг кабинд 5-6 чихээд 4-5 цаг болно. Ер нь сургалтанд 200-500 төгрөг төлөөд сургалтанд суугаад халдварт өвчин авна эмчлүүлэх гээд 3-5 сая төгрөг төлөөд 2 сар эмнэлэгт хэвтэнэ залуусаа тэвчих хэрэгтэй