ICE TOP ft СТА Х.Эрдэнэцэцэг - 00976

Монголын хип хоп дууны урлагт тод мөрөө үлдээн, орон зайгаа дархалж буй хамтлагуудын нэг “Ice top” шинэ уран бүтээлээ өлгийдөн авлаа. Тэдний шинэ уран бүтээлийн нэр нь “00976”.

Гадаадад байгаа монгол түмнээ эх орондоо ирэхийг, Монголдоо сайхан амьдрахыг уриалан дуудсан эл уран бүтээлд “S&I”-ийн Бадгаа гэдгээр нь сайн мэдэх С.Бат-Отгон оролцсоноороо онцлогтой.

“Ice top”-ынхон шинэ уран бүтээлээ СТА Х.Эрдэнэцэцэгтэй хамтран дуулжээ. Хип хопыг уртын дуутай хослуулсан нь тун ч содон, өвөрмөц шийдэл болов.

Сэтгэгдэл бичих