Хөлөөрөө гайхалтай сайхан хөрөг зурдаг Ираны хөгжлийн бэрхшээлтэй бүсгүй

Манай гарагийн нэг тэрбум хүн ямар нэг хэлбэрээр хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд  гэхдээ энэ нь тэд бусдад  байнга тээр болдог гэсэн хэрэг огт  бишээ.

Ираны Фатима Хаммами Насрабади гэдэг бүсгүй үүнийг гайхалтай сайхан нотлон харуулж байна. Фатимагийн биеийн 85% нь саажилттай ч,  тэр зураач болох эрч хүчийг өөрөөсөө  олж чаджээ.  Одоо тэр ер бусын хөргүүд зурдаг бөгөөд ингэхдээ зөвхөн хоёр хөлөө ашигладаг байна.

 

Ираны  зураач 31 настай бүсгүй хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч, гайхалтай чадвартай нэгэн.  Юу гэвэл, ямар нэг өвчин юмуу биеийн эмгэгтэй байдал нь хүний дайтай аж төрж, мөрөөдлөө биелүүлэх хүслээс таныг зааглах ёсгүй гэдгийг харуулж байна.

Хөлбөмбөгийн үнэнч  шүтэн бишрэгчийн хувиар Фатима  Португалын алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналдуг зурсныхаа дараа өөрийгөө дэлхийд таниулжээ. Тэрээр хөлбөмбөгийн хайртай шүтээн болсон хүмүүсийнхээ  зэрэгцээ Ираны жүжигчин Мехран Модири, Чарли Чаплин,  Селена Гомес зэрэг дэлхийд алдартай олон хүнийг зурсан байна.  Тэр бас амьтад болон байгалийн зургийг гайхалтай сайхан зурдаг аж. Фатима уран бүтээлийнхээ ачаар Инстаграмд 96 мянга гаруй дагагчтай болжээ.

«Би хүүхэд байхаасаа л уран зураг, хөрөг зураг сонирхож,  мөрөөдөлдөө хүрэхийг мэрийсээр ирсэн юм!” тэр ярьдаг байна

























Сэтгэгдэл бичих