Алдарт дуучин Адель галбираа "гайхуулав"

Алдарт дуучин Адель энэ сарын 5-нд 32 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нөхрөөсөө салсан тэрээр өөрийн бие галбиртаа анхаарч, жин хасч эхэлсэн юм. 

 Багагүй хугацаанд олны анхаарлаас хол байсан тэрээр төрсөн өдрийн баяраараа хэрхэн өөрчлөгдсөнөө шүтэн бишрэгчидтэйгээ албан ёсоор хуваалцлаа. Өмнө нь тэрбээр жин хассан талаараа ер ам нээгээгүй ба хүмүүс түүний өөрчлөгдсөн зургийг шар сайтуудын нууц дуранд бууснаар л харж байсан юм.

 Жилийн хугацаанд 45 килограмм жин хассан түүний шинэхэн төрх шүтэн бишрэгчдэд нь ихэд таалагдсан гэнэ шүү.  

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Mgl - 150.129.143.1352020-05-07 12:25:06

Rich and single. What a life.