Хамгаалах хувцас үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ экспортлохоор болжээ

Шинэ төрлийн коронавирусын улмаас дэлхий дахинд хамгаалалтын хувцас, амны хаалтын эрэлт үүсээд байна. Одоогоор манай улсад “Мөнхийн тун”, “Эксклюзив” компаниуд хамгаалалтын хувцсыг дотооддоо үйлдвэрлэж байна.   

Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар, МҮХАҮТ-ын Eрөнхийлөгч О.Амартүвшин, АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Грегори Мэй нар дээрх компаниудын үйл ажиллагаатай танилцжээ.

Энэ үеэр нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгслээр дотоодын хэрэгцээг бүрэн хангахаас гадна экспортлох зорилго тавьж ажиллаж байгаагаа компанийн удирдлагууд онцолжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар манай улс 109 мянган ам.долларын үнэ бүхий амны хаалт импортолсон бол энэ оны мөн үед 16 сая амны хаалтыг 5 сая ам.доллараар худалдан авчээ.

Коронавирусын улмаас импортолсон эмнэлгийн хэрэгслүүд

Барааны нэр2019.04.30  (оны эхнээс)2020.04.30 (оны эхнээс)
тоо хэмжээстатистик үнийн дүн, ам.дол.тоо хэмжээстатистик үнийн дүн, ам.дол.
Амны хаалт, ш           976,301                  109,863               16,859,029               5,053,587
Коронавирусын оношлуур, кг                     216                  134,992
Коронавирусын оношлуур, ширхэг   37297 ш + 209 иж бүрдэл+3100 ш  нийт 40606 
Хамгаалалтын иж бүрдэл хувцас, ш                          -                                   -                         13,437                     64,343
Эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл, ширхэг        6,319,712            11,628,835                5,839,158               9,640,145

Сэтгэгдэл бичих