Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор 703 машин нүүрс экспортолжээ

Тавдугаар сарын 8-нд Гашуунсухайт, Шивээхүрэн гэсэн хоёр боомтоор 703 машин нүүрс экспортлогджээ. Арав гаруй хоногийн өмнө дөрвөн боомтоор нүүрс ачсан 400 гаран машин гарч байсан бол нүүрсний экспорт ийнхүү өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцоллоо. 

Сануулахад Монгол Улс 2020 онд 11.8 их наяд төгрөгийн орлого олохоор тооцсон. Үүнийхээ гуравны нэгийг уул уурхайн бүтээгдэхүүнээс бүрдүүлэхээр тооцож байв. Гэвч коронавирусийн халдварын тархалтын улмаас уул уурхайн бүтээгдэхүүний улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 212.6 тэрбум төгрөг буюу 31.9 хувиар буурчээ. Энэ оны эхний гурван сарын гүйцэтгэлээр улсын төсөвт 454.3 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

  • Алт                           20.7 тэрбум төгрөг,
  • Нүүрс                       171.1 тэрбум төгрөг,
  • Цайр                         6.8 тэрбум төгрөг,
  • Зэс                            217.0 тэрбум төгрөг,
  • Төмөр                       17.4 тэрбум төгрөг,
  • Хайлуур жонш          4.6 тэрбум төгрөг,
  • Бусад                        16.7 тэрбум төгрөг.

Сэтгэгдэл бичих