Монгол Улс нийт 17.4 сая ширхэг амны хаалт импортолжээ

Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор манай улсын маскны импорт өссөөр буй. 

2020 оны тавдугаар сарын 7-нд буюу он гарснаас хойш өнгөрсөн долоо хоног хүртэлх хугацаанд Монгол Улс нийт 17.4 сая ширхэг амны хаалт импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны эхнээс тавдугаар сарын 7-н хүртэлх хугацаанд импортолсон амны хаалтнаас даруй 17 дахин өндөр тоо юм. Өнгөрсөн оны мөн үед манай улс ердөө нэг сая ширхэг амны хаалт оруулж ирж байжээ. 


Үнийн дүнгээр нь тооцвол нэг сая ширхэг амны хаалтыг 112.6 мянган ам.доллараар худалдан авч байсан бол энэ жил 17.4 сая ам.доллароор амны хаалт импортолсон байна. 


Энэ хугацаанд шинэ коронавирусийн 79,006 ширхэг оношлуур, 14,937 ширхэг иж бүрэн хамгаалалтын хувцас, 8.3 сая ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл хилээр оруулж иржээ. 

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

user - 66.181.161.182020-05-11 19:31:00

Mundag sain ajillasan bn a