Цахим спортын азийн аваргаар Монголын баг тодорлоо

ESL One: Road to Rio тэмцээн буюу энэ жилийн CS:GO major тэмцээний Азийн цувралын эхний аварга шалгаруулах тэмцээний аваргаар Монгол Улсын "Tiger" баг тодорлоо.


Тiger баг нь аваргын төлөө Азийн чансааг хоёр жилийн туршид тэргүүлсэн Tyloo багтай финалын тоглолтонд учраа таарч 2:1 харьцаатайгаар ялалт байгуулжээ.


Уг тэмцээнд Азийн шилдэг найман баг оролцож Монгол Улсын гурван төлөөлөл  бүгд амжилттай оролцож, Tiger баг ийнхүү аваргаар тодорсон байна. 


Дэлхийн аваргын хэмжээний буюу major тэмцээнд Азийг төлөөлж ганц баг өрсөлдөх бөгөөд үүний дараа болох дахин хоёр цуврал тэмцээнээс хамаарч Азийг дэлхийд ямар баг төлөөлөх нь тодорхой болох юм.

Сэтгэгдэл бичих