Хуучин сандлаасаа хосгүй үнэт эрдэнэс олжээ

Шотландын Биггар хотын гэр бүлийн хоёр 5 фунт стерлингээр хуучин сандал худалдан авчээ. Харин түүний бүрээсийг солих хэрэгтэй байжээ. Тэр үед мөнгө байхгүй байсан учир сандлыг дээврийн хөндийд тавиад бараг 6 жил мартаж орхисон байна.


Ингээд хэдэн жилийн дараа нөхөр болох Милнер-Браун хуучин сандлыг ямар ч байсан засахаар шийджээ. Тэрээр сандлын бүрээсийг хуултал бөгж, бриллиант бүхий ээмэг гарсныг хараад багагүй гайхсан аж. Өрхийн тэргүүн ийм зүйлс олсноо эхнэртээ хэлэлгүйгээр эхлээд  бөгж, дараа нь үнэт чулуун чимэгтэй ээмгийг түүнд бэлэглэжээ.


Харин 2016 онд л тэрээр ийм чимэг зүүлт хаанаас олсоноо хэлсэн байна. Ийнхүү эхнэр, нөхөр хоёр шинжээчдэд хандсанаар олдвор 5000 фунт стерлингийн (одоогийн ханшаар 17 сая 390 мянга орчим төгрөг) үнэтэй болохыг мэдэж авчээ.


Б.Атар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

сс - 103.26.193.2442020-05-15 16:45:54

хосгүй үнэт эрдэнэс тавхан мянган фүнт ч байдаггүй байх аа