ДЭМБ-аас аритутгагч бодис цацах нь үр дүнгүй гэжээ

"Шинэ коронавирусийн эсрэг тэмцэхээр битүү өрөө тасалгаанд аритутгагч бодис цацах нь үр дүнгүй" гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжилжээ.


Вирусийг ингэж устгах арга нь бодис шууд хүрдэг бүсийн гадна шаардлагатай нөлөөг үзүүлдэггүй аж. Мөн ингэж шүрших нь хүний нүд, амьсгалын эрхтэнүүдийг хордуулж, арьсыг цочроож болох ажээ. 


ДЭМБ-аас гудамжинд ариутгагч бодис цацахгүй байхыг зөвлөж байгаа бөгөөд ийм бодис нь шавар шороотой холилдсоноор үйлчлэхээ больдог байна. 



Б.Атар

 

Сэтгэгдэл бичих