Мэрилин Монротой адилхан бүсгүй түүний байшинг худалдан авчээ

Жүжигчин Жасмин Чизвелл Холливудын секс-бэлгэдэл Мерилин Монрог шүтэн бишрэгчдийн нэг ажээ. Тэрээр бүх зүйлээрээ түүнтэй адилхан байхыг эрмэлздэг бөгөөд тэр ч бүү хэл домогт жүжигчний амьдарч байсан байшинг худалдан авсан байна. 



Тэрээр Шотландад төрж өссөн ч, саяхнаас АНУ-д суурьших болжээ. Жасмин олон жилийн өмнөөс хуучны хэв маягийг сонирхож, 50-иад оны бүтээлтэй ойр байх болсон аж. 




Ийнхүү тэрээр Мэрилин Монрогийн амьдрал, уран бүтээлд шимтэж улмаар түүнийг тэр чигээр нь дууриахаар шийдсэн байна. 




 

Жасмин өөрөө кино урлагийн төлөөлөгч бөгөөд бүр багаасаа олон төрлийн нэвтрүүлэг, телевизийн шоунд оролцож байжээ. Тэрээр Монрогийн байшинд найз залуутайгаа хамт амьдардаг бөгөөд залуу нь ч түүнийг ихэд дэмждэг гэнэ. 



 


Жасмины шүтэн бишрэгчид Монрогийн аль нэг киноны дүрийг давтан үзүүлэхийг түүнээс хүсдэг аж. Мэрилиний гарын үсэг болон түүний тэмдэглэл хийсэн сэтгүүлүүдийг байшингаас олсон тухайгаа бүсгүй ярьжээ. Түүнчлэн байшинд хуучны олон тавилгаас гадна Мерилиний усанд ордог байсан ванн ч үлдсэн байна. 



Б.Атар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Lady - 103.26.193.1362020-05-18 20:55:54

She is not looks like for her also really not pretty like her

зззз - 103.26.193.1362020-05-18 20:50:50

Монрогоос царай муутай бие нь ч онцгүй юм