Улсын нэгдсэн төсөв 643.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ

Оны эхний дөрвөн сард төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 643.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

Төсвийн тэнцэл өнгөрсөн оны мөн үед 286.5 тэрбум төгрөгийн ашигтай гарч байсантай харьцуулахад 930 тэрбум төгрөгөөр мууджээ. Мөн цар тахлаас үүдэж өндөржүүлсэн бэлэн байдалтай байсан II, III, IV сард дараалан төсөв алдагдалтай гарч байна.


Төсөв алдагдалтай гарахад орлого буурч, зарлага өссөн нь голлон нөлөөлжээ. Задлаад харвал төсвийн орлогын 85.6 хувийг бүрдүүлдэг татварын орлого өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар буурч, 2.5 их наяд төгрөг болжээ.


Сэтгэгдэл бичих