Тогоо шиг том гэдэстэй Сиара

  34 настай дуучин америк бүсгүй Сиарагийн удахгүй ээж болох гэж буйг фэнүүд нь тун сайн мэдэх биз ээ.Тэгвэл 3 дахь хүүхдээ төрүүлэх гэж буй тэрээр инстаграм хуудастаа нэлээн томорсон гэдэс бүхий зургуудаа тавьжээ.Нөхөр Рассел Уилсон нь америк хөлбөмбөгч агаад эхнэрээсээ 3 дүү.Одоогоос 4 жилийн өмнө 2016 онд гэрлэсэн тэдэнд Сиенна хэмээх 3 настай охин бий.Харин дуучин бүсгүйд репэр Фьючерийн 5 настай хүү байдаг.Дашрамд дурдахад Сара 2020 оны 1-р сарын сүүлээр 3 дахиа ээж болох гэж буйгаа зарласан юм.

Сэтгэгдэл бичих