“21000” шоунд жүжигчин Л. Баттулга, хийлч Ч. Дэлгэрцэцэг нар өрсөлдөнө

“25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг “21000” реалити шоу нэвтрүүлгийн 16 дахь цуврал тун удахгүй үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.


"Корпорейт Конвеншн Центр" зочид буудалд 10 хонох хугацаанд 21000 төгрөгөөр худалдаа хийж, хоол хүнсээ цуглуулах үүрэгтэй энэ удаагийн оролцогчдоор МУГЖ Л.Баттулга, МУСТА, хийлч Ч. Дэлгэрцэцэг нар тодорчээ.


Нэвтрүүлгийн дүрэм ёсоор оролцогчид 21000 төгрөгийг 10 хоногт хэрхэн үр дүнтэй зарцуулж, хооллох вэ гэдгийг үзэгчиддээ харуулж, илүү мөнгөтэй үлдсэн нь шоуны ялагч болох юм.



МУГЖ Л.Баттулга, МУСТА, хийлч Ч. Дэлгэрцэцэг нарын хэн нь 10 хоногт 21000-г зөв зүйтэй зарцуулж нэвтрүүлгийн ялагчаар тодрох эсэхийг тун удахгүй үзэгчдийн хүртээл болох “21000” реалити шоу нэвтрүүлгээс харах л үлдлээ.


Сэтгэгдэл бичих