Олимп, дэлхийн аварга тамирчид 13.5 сая төгрөг хандивлахаар болжээ

Улсын Онцгой комисст хандив өргөх аянд олимп, дэлхийн аваргын медальт тамирчид нэгдэхээр болжээ. 


Энэ талаар Олимпын наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Цагаанбаатар өөрийн фэйсбүүк хуудсаараа мэдэгдлээ.

 

Тэрбээр "Mонгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг, Олимпын их наадам, Олимпын төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад олгодог сар бүрийн урамшуулалт цалингаасаа, Олимп Дэлхийн медальтай тамирчид санал гаргаж 59 тамирчдын нэг сарын цалин 135,000,000 төгрөгийн 10 хувь болох 13,500,000 төгрөгийг Улсын Онцгой комисст хандивлахаар боллоо..." хэмээн бичжээ. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 43.228.129.202020-05-25 16:56:08

Жинхэнэ хүч хөдөлмөрөөрөө явж амжилт гаргаж тив дэлхийд нэрээ тамгалж улс эх орныхоо нэрийг цуурайтуулсан тамирчид маань хүнд хэцүү үед хандивийн гараа сунгаж байна гэдэг бол үнэхээр гайхамшигтай, тэд бол баатрууд тэд яаж хөдөлмөрлөж хөлсөө дуслуулж амжилт гаргадагыг мэднэ, зовсон зүдэрсэн хэн нэгнийг хайрлаж мэднэ, тэд ямар их хөлс хүчээр сайхан амьдардгын жишээ ,тэд хөлс хүчээрээ олсон мөнгөө ядарсан зүдэрсэн түмэн олондоо хандивлахад хэзээч харамсдаггүй тэдэнд улс эх орноо гэсэн агуу сэтгэлтэй хүмүүс, Харин хууль бусаар баяжсан амьдралын наад захын амтыг мэдрээгүй, хүний үнэрч үгүй авилагчин дээрэмчин тонуулчин луйварчид гэх асар их мөнгөтэй этгээдүүд бол хэндч тусалдаггүй зөвхөн хар амиа боддог юун хандив тусламж өгөх сэтгэл ой тоймд нь хэзээч суугаагүй харинч тусламжийн барааг замаас нь цөлмөдөг арчаагүй амьдралтай хэндч хэрэггүй хүн сүгнүүд