ТОЙМ: Батлагдсан тохиолдол 141-д хүрч, баяр наадмаа "тэмдэглэхээр" болов

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.    


Улстөрд


Хулгай, хүчин, концесс, ЖДҮ гээд бүгдийг нь МАН-ынхан хийсэн


Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ, Засгийн газарт өгсөн дүгнэлтээ энэ долоо хоногт танилцуулсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "МАН хамгийн аймшигтай бузар зүйлүүдийг хийсэн. Хулгай, хүчин, концесс, ЖДҮ гээд бүгдийг нь МАН-ынхан хийсэн. МАН Эрдэнэт үйлдвэрт онцгой байдал тогтоолоо гээд 170 орчим гэрээг хууль бусаар хийсэн байна. Гэрээний хамгийн бага дүн нь 150 сая ам.доллар. МАН-ын 14 Засаг дарга нь авлигал, шахааны хэрэгт холбогдож, хэрэг бүртгэлтийн хэрэг нэр зүүгээд 3-4 жил болж байна" гэв. 


СЕХ-нд 13 нам, 4 эвсэл, 137 бие даагч баримт бичгээ хүргүүлэв


УИХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл, бие даагчдын баримт бичгийг хүлээн авч дууссанаа Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдсэн. Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн 13 нам, 4 эвслээс нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг, түүнчлэн 137 бие даан нэрээ дэвшүүлэгчид хуульд заасан хугацаанд багтаан холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгсөн байна. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш таван хоногийн дотор нягтлан шалгаж, бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх юм.


МАН-ын дарга нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгуулав


МАН-ын дарга У.Хүрэлсүх  намаа төлөөлөн сонгуульд өрсөлдөх 76 нэр дэвшигчтэйгээ мягмар гарагт хариуцлагын гэрээ байгуулжээ. Тус нам анх удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгуулж буй бөгөөд тэдэнд үндсэн гурван шаардлага тавьжээ. Үүнд: Нэгдүгээрт: ёс зүйтэй, эх орноо гэсэн итгэл сэтгэлтэй, Хоёрдугаарт: мэдлэг боловсролтой, Гуравдугаарт: төр түших туршлага чадвартай байх зарчмыг баримталсан гэсэн шаардлага багтсан аж. 


МАН асар их хөрөнгө зарж АН-ыг харлуулж байна” гэв


Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар лхагва гарагт мэдээлэл хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Санжмятав2020 оны Их хурлын сонгууль нэлээд хүч тэнцвэргүй нөхцөл байдалд эхэлж байна. Ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж 65 суудал өгсөн ч итгэл алдарсан. Сонгуулийн бэлтгэл ажилдаа орж байгаа энэ цаг үед МАН-аас дайрах дайралтууд эхэлсэн байна. Төр барьж байгаа МАН асар их хөрөнгө зарж, харлуулах, заримыг нь шоронд хийх, АН-ыг ялагдуулах бодлого барьж байна” гэв.

 

Нийгэмд


Энэ жил “Эхийн алдар” одонг гардуулахгүй


Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд заасны дагуу зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнахаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргадаг. Энэ жил урьдчилсан байдлаар “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон хүртэх 745,  хоёрдугаар зэргийн одон хүртэх 10,160 гаруй ээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт материалаа ирүүлжээ.


Гэсэн ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын улмаас дотоодод Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул “Эхийн алдар” одонг засаг, захиргааны нэгжийн аль ч түвшинд биечлэн гардуулахгүй байхаар шийдвэрлэв.


Хувийн цэцэрлэгүүдийн багш, ажилчид хувьсах зардал олгохыг шаардав


Хувийн сургууль, цэцэрлэгт улсаас сар бүр хувьсах зардал олгодог. Харин энэ сараас эхлэн хувьсах зардлыг олгохоо зогсоох шийдвэрийг Сангийн яамнаас тавдугаар сарын 15-ны өдөр гаргажээ. Уг шийдвэрийг эсэргүүцэн хувийн цэцэрлэгийн багш нар мягмар гарагт Сангийн яамны гадна жагсаал зохион байгууллаа. Тэд өөрсдөөс нь шалтгаалахгүйгээр улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу үйл ажиллагаа нь зогссон тул хувьсах зардлыг үргэлжлүүлэн олгохыг шаардан жагссан юм.


ОХУ-аас ирсэн оюутны давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, 141 тохиолдол бүртгэгдэв 


ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Тавдугаар сарын 21-ны өдөр дөрвөн лабораторид нийт 403 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 402 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Халдвар илэрсэн хүн нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа цэргийн сургуулийн оюутан. Тавдугаар сарын 13-нд ирсэн оюутнуудын дундаас анх 55 тохиолдол илэрч байсан бол давтан шинжилгээнүүдээр нэмэгдэж, 57 тохиолдол болж байна. Ингээд батлагдсан тохиолдол 141 боллоо” гэв.


Наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулахаар болов


Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо энэ сарын 22-нд хуралдсан. Үндэсний их баяр наадмаа цаг үеийн байдал, шинэ нөхцөлд тохируулан зохион байгуулах нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар шийдвэрлэжээ.


Иймд иргэдийн бөөгнөрөл, цугларал үүсгэхгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн Үндэсний их баяр наадмаа цомхон зохион байгуулах нь зөв хэмээн үзэв. Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худагт худалдаа, үйлчилгээ гарахгүй, иргэдийг төвлөрүүлэхгүй бөгөөд наадамчин олон маань онлайн хэлбэрээр болон радио, телевизийн сувгаар баяр наадмаа бүхэлд нь үзэж наадамлах юм.   




Г.Хулан      

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Zorig - 103.229.122.41Уржигдар

Hilee nee ard olon chin yadarch guitslee. Yun naadah Buugnuhugui naadam haa b.a MAN nii udirdagch naraa

zochin - 66.181.161.112020-05-24 12:40:18

naadmaa bolio esvel tusuvgui shagnalgui naadam hii bidnii tatvariin mungiig hereggui yumand zartsuulahguishuu esvel zohioh geed bga humuus ni huviasaa naadmiin zardlaa garga bidnii mungiig hemne

Zichin - 182.160.34.932020-05-24 06:43:11

Mongo husah zali

zochin - 68.226.67.572020-05-23 19:51:20

Bolij uz haldvar ihseed baihad uun naadam Songuuliin umnu mash ih hicheej bna yg odoo Naadam songuuliin daraa bolno yasan ch yadiin gej bodoj baih shig NAADMAA TEMDEGLEHGUI UNJII OLIMP HOISHLOOD BAIHAD

зөв шийдвэр - 66.181.161.1062020-05-23 12:09:52

Эрүүл явхад ихийг хийж ихийг үзэх байлгүй дээ

зөв шийдвэр - 66.181.161.1062020-05-23 12:09:52

Эрүүл явхад ихийг хийж ихийг үзэх байлгүй дээ

bolij uzeee - 59.153.115.392020-05-23 11:07:53

tsagaan saraa temdegleegui baij yun naadam be uzegchgui gene shu!!!

Zocbin - 66.181.161.442020-05-23 10:01:59

Bohoo barilduulna biz dee.