Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Баасан
2021-01-22
-2°
-12°
Бямба
2021-01-23
-8°
-13°
Ням
2021-01-24
-13°
-22°
Даваа
2021-01-25
-12°
-23°
Мягмар
2021-01-26
-13°
-24°
2021 оны 01 сарын 22, Баасан
Коронавирусийн 87,522 ширхэг оношлуур импортолжээ

Коронавирусийн 87,522 ширхэг оношлуур импортолжээ

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2020-05-25 14:40:00

Энэ оны тавдугаар сарын 24-ний байдлаар улсын хэмжээнд 2030 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортоор авсан нь өмнөх оны мөн үеэс 296.8 сая ам.доллараар буурсан үзүүлэлт болжээ. Үүнд,

  • Эрдэс бүтээгдэхүүн 98.6 сая ам.доллараар
  • Автомашины, техник 173.2 сая ам.доллараар
  • Бусад импорт 38.3 сая ам.доллараар авсан нь нөлөөлсөн байна.


Тэгвэл мөн хугацаанд 240.8 сая ам.долларын хүнсний бүтээгдэхүүн импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.3 сая ам.доллараар өссөн үзүүлэлт болсон аж.


Түүнчлэн 193.6 мянган тонн бензин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 20.8 мянган тонн (9.7%), 304.1 мянган тонн дизель импортолсон нь өмнөх оны мөн үеэс 84.1 мянган тонноор (21.7%) тус тус буурчээ.


Хүснэгт 1. Импортоор авсан бүтээгдэхүүн 

 


Уг хүснэгтээс харвал улаанбуудай, Улаанбуудайн гурил, тахиа, гахайны мах, өөх, хүнсний бүтээгдэхүүн, ургамлын тос, элсэн чихрийн импорт өссөн. Харин өтгөрүүлсэн, хуурай сүү, өндөг, цагаан будаа болон жимсний импорт буурсан байгаа юм.


Харин КОВИД-19 вирустэй холбоотойгоор импортоор авсан бараа бүтээгдэхүүний хувьд,  

  • Амны хаалт 17,410.4 ширхэг
  • Коранавирусийн оношлуур 87,522 ширхэг  
  • Хамгаалалтын иж бүрдэл хувцас 18,837 ширхэг
  • Эмнэлгийн тоног төхөөрөм, хэрэгсэл 9377 ширхэг байна. 
Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2020-05-25 14:40:00

Сэтгэгдэл бичих