Мөнгөний тухай сонирхолтой баримтууд

Мөнгө бол зүгээр нэг янз бүрийн өнгөтэй цаас төдийгүй, хүнд эерэг болон сөрөг байдлаар нөлөөлөн, заримдаа бараг ид шидийн гэмээр хүчтэй байдаг.  Орчин үеийн нийгмийг мөнгөгүйгээр төсөөлөх аргагүй бөгөөд мөнгө нь эдийн засгийн үйл явцын салшгүй нэг хэсэг юм. Бид мөнгөний тухай таны мэдэхгүй байж болох  хамгийн сонирхолтой баримтуудыг цуглууллаа.  Тийнхүү мөнгөний тухай зарим баримтыг  бид цувралаар танилцуулах болно.

Хамгийн хүнд зоосыг Канадад цутгажээ

Хамгийн хүнд буюу зуун килограмм жинтэй зоосыг 2007 онд Канадын хатан хааны зоос-гоёлын үйлдвэрт цутгасан байна. Түүнд “Том агч модны навч” гэсэн бүрнээ аятайхан нэр ч өгчээ.  Зоосны нэрлэсэн өртөг нь нэг сая канад доллартай тэнцдэг. Гэхдээ энэ нь төлбөр хийх мөнгөн хэрэгсэл биш, харин урлагийн хамгийн жинхэнэ бүтээл юм.