Монтенегро коронавирусээс салсан Европын анхны улс болжээ

Европын нэг оронд коронавирусийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдэлгүй 21 өдөр болж байна. Тэнд уг өвчнөөр өвчилсөн бүх хүнийг эмчилж чадсаныг хэвлэлд дурджээ. 


Энэ бол Черногор буюу Монтенегро улс юм. Тус оронд коронавирус нэгэнт байхгүй болсныг Монтенегрогын олон нийтийн эрүүл мэндийн хүрээлэн мэдээлсэн байна. Албан ёсны мэдээгээр, одоогийн байдлаар тус улсад шинэ коронавирусийн халдвар авсан баримт байхгүй байгаа аж. Энэ оронд халдвар илэрсэн үеэс хойш өнөөдөр яг 69 өдөр болж байгаа юм. Ийнхүү шинжээчид "Covid-19" байгаа эсэхийг үзэхээр цуглуулсан сүүлчийн дээжүүдэд шинжилгээ хийхэд эерэг хариу гараагүй ажээ.


Сүүлчийн нэг идэвхитэй тохиолдол нь бүрэн эрүүлжиж бүхий л шаардлагад нийцэж байсныг дээрх төвийнхөн тэмдэглэсэн байна. Черногорт  коронавирус хожуу буюу гуравдугаар сарын 17-нд илэрсэн Европын цорын ганц орон байсан аж. Нийтдээ халдвар авсан тохиолдол 324 гарчээ.  



Б.Атар

Сэтгэгдэл бичих