Борис Жонсон хараа муудсан тухайгаа ярьжээ

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн Британийн ерөнхий сайд Борис Жонсон Sky news сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо өвчний дараа хараа нь муудах болсон тухайгаа ярьжээ.


Түүний хэлснээр, олон жилийн хугацаанд тэрээр анх удаа нүдний шил зүүхэд хүрчээ. COVID-19 туссан нь хараа муудах шалтгаан болсон хэмээн үзэж байгаагаа Жонсон илэрхийлсэн байна.


Их Британийн ерөннхий сайд коронавирусийн халдвар авсан нь гуравдугаар сарын 27-нд тодорхой болсон юм. Дөрөвдүгээр сарын 6-нд түүний бие муудаж, Жонсоныг эрчимт эмчлгээний тасагт хэвтүүлжээ.  Дөрөвдүгээр сарын 7-нд биеийн байдал тогтворжиж, хэдэн өдрийн дараа ерөнхий сайдыг энгийн өрөөнд шилжүүлсэн байна.


Жонсоноос авсан COVID-19-ийн шинжилгээ сөрөг гарсныг Британийн засгийн газрын тамгын газраас дөрөвдүгээр сарын 13-нд мэдээлсэн юм. Дөрөвдүгээр сарын 26-нд ерөнхий сайд Лондон хот дахь өөрийн өргөөнд ирж, дараа өдөр нь ажилдаа эргэн орсон байна.


Коронавирусийн халдвар авсанаар өөрийг нь нас барах тохиолдолд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны тусгай төлөвлөгөө байсан тухай Борис Жонсон сүүлд нь ярьжээ.




Б.Атар

Сэтгэгдэл бичих