Оросын дайсан нь ямар улс байх вэ?

Дэлхийн гуравдугаар дайнд Оросын дайсан бол Хятад улс гэнэ. Зөвлөлтийн менталист Вольф Мессинг тухайн үедээ ийм таамаглал дэвшүүлж байсан гэж сүлжээнд байршуулсан материалд өгүүлжээ.


“Яндекс. Дзен» сайтад нийтлэгдсэн “Мессингийн таамаглалаар” бол ирээдүйд БНХАУ Оросын хувьд хамгийн ноцтой аюул болох гэнэ. Ингэхдээ Хятадын тал өөрийгөө Оросын анд, түнш хэмээн харуулж өөрийн түрэмгий санхаархлыг халхлах ажээ.


Бээжингийн эрх баригчдын үйлдлээс болоод дэлхийн гуравдугаар дайн эхлэх ёстой хэмээн иш татсан постод тэмдэглэсэн байна.  Хятад улс Япон, Тайваньд цохилт өгч, ингэснийхээ дараа Оросын эсрэг ажиллана гэж “Рамблер” сайтад бичжээ.



Б.Атар

Сэтгэгдэл бичих