Увс, Хөвсгөл, Дорнод аймгийн иргэд хил орчмын бүсээр явахгүй байхыг анхааруулав

Эрүүл мэндийн яамны COVID-19 халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг цаг эхэллээ.


ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл 

"Өвчлөл өмнөх өдрөөс 14,000-аар буурсан таатай мэдээтэй байна.


Харин манай хойд хөршид сүүлийн хоногт 8946 өвчлөл шинээр бүртгэгдсэн. Манай олон аймагтай хил залгаа Эрхүү, Буриад, Тува, Читад өвчлөл 78-116 тохиолдлоор нэмэгдэж, эрчимтэй тархаж байна. Ялангуяа Эрхүү хотод сүүлийн гурван өдөр дараалан өвчлөл эрчимтэй нэмэгдлээ.Тиймээс Увс, Хөвсгөл, Дорнод зэрэг аймгийн иргэд амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барин олон нийтийн газар болон хил орчмын бүсээр явахгүй байхыг зөвлөж байна.


119 дугаар 336 иргэнээс дуудлага ирж, зөвлөгөө авлаа. Шуурхай аппликейшнээр дамжуулан гадаад орнуудаас 31 иргэн холбогдож мэдээлэл, зөвлөгөө авсан байна" гэв.

Сэтгэгдэл бичих