Я.Буянжаргал: Өнөөдөр ОХУ-аас ирсэн зургаан хүнийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа. 


ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Өнөө өглөө 170 иргэн ОХУ-аас ирсэн. Эндээс зургаан хүнийг ХӨСҮТ рүү, үлдсэнийг нь бусад тусгаарлах байр руу шилжүүлсэн. Яг одоогооор 1119 иргэн тусгаарлан ажиглах 20 байранд байгаа ба 87 эмч мэргэжилтнүүд ажиллаж байна. Үүнд тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн, даралт ихсэх өвчтэй, чихрийн шижинтэй, хавдартай 167 иргэн байна. Түргэн тусламжийн шуурхай албанд хоногтоо 1759 дуудлага ирсэн. 


Эмнэлгийн нөөцийг бүрдүүлэхээр Дорнод аймгийн Сайн шандын эмнэлэг, Замын Үүдийн 100 ортой эмнэлэг, Хан-Уул дүүргийн Эх хүүхдийн эмнэлэг,  Түлэнхийн төвийн 250 ортой эмнэлгийн үйл ажиллагааг ашиглалтад оруулахаар ажиллаж байна" гэв. 

Сэтгэгдэл бичих